
Монгол Ардын Хувьсгалт Намын бүлэг өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаараа зарим асуудалд санал нэгдсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Үүний шалтгаан нь намын бүлгийн дарга Д.Лүндээжанцаны хийх мэдээллийн дүрсийг авах телевизийн камер ирээгүйтэй холбоотой гэнэ. Харин МАХН-ын бүлэг үдээс хойш хуралдаан үргэлжилж байна. Хурлаар Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэл хэлэлцэж байгаа аж.
Б.Сүх