Аюулгүй сексийг гэрт нь хүргэх үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Аюулгүй сексийг гэрт нь хүргэх үйлчилгээ

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин : II Frank Franklin

Швейцарьт ХДХВ/ДОХ-той тэмцэх шинэ кампанит ажил эхлэн шинэ үйлчилгээгээр гэрт нь бэлгэвчийг хүргэх болж байна. Одоо тэнд утсаар захиалгаа өгөнгүүт цагийн дотор буюу түүнээс ч хурдан гэрт нь захиалгыг нь хүргэх гэнэ. Энэ тухай Эрүүлийг хамгаалах улсын алба нь долдугаар сарын 4-нд зарласан байна.
Эхлээд энэ хурдан үйлчилгээг Женева, Берн ба Цюрих хотуудад  явуулж эхэлнэ.  Энэ шинэ санаачлага  экологийн цэвэр гэж сурталчилж байна. Учир нь бэлгэвчийг захиалгаар хүргэхдээ зөвхөн унадаг дугуйг ашиглах ажээ.
Захиалгаар хүргэх нь мэдээж нэмэлт төлбөртэй гэхдээ тийм үнэтэй биш. Залуу хүн бүр өөртөө бэлгэвч авч явах ёстой. Түүнийг мартсан бол захиалгаар хүргэж өгнө хэмээн Швейцарийн  Эрүүл мэндийн алба  анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж