
“Одоо бид нар, бидний эрс үгүйсгэдгийг зөв гэж тооцон өөрийн ард түмнээ дарангуйлж байсан дарангуйлагчийн өргөөнд заларч байна. Өнөөдөр бид энэ боржин танхимд түүний эрмэлзэж ирсэн бүгдийг үгүйсгэж байна. Бидэнд ийм боломж байгаа нь гайхамшиг” гэж Байден мэдэгдсэнийг 600 орчим америк цэрэг сонсож байв. Тэрээр өөрийн хэлсэн үгэнд Ирак дахь цэргийн хүчнээ удалгүй мэдэгдэхүйц багасгана гэж амлахдаа 2010 оны наймдугаар сарын 31-нээс гэсэн тоог хэлжээ.
Жозеф Байден хоёр дахь жилдээ дараалан АНУ-ын тусгаар тогтнолын өдрийг Багдадад тэмдэглэж байна. Тэрээр “гайхамшигтай хүлээн авсанд нь” Ирак дахь Америкийн цэргийн командлагч генерал Рэй Одьерно-д (Ray Odierno) талархал илэрхийлсэн байна. Мөн тэрээр эвслийн цэргийн 156 хүнийг Америкийн иргэн болгох ёслолыг хийжээ.