Б.Солонго даваагаа амжилттай давав

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Б.Солонго даваагаа амжилттай давав

“Universe Best Songs-2009” фестивалийн шилдэг 25 оролцогчийн нэг Б.Солонго өчигдөр “Найзуудаа нааш ир” амьд хөгжмийн наадамд ах нартайгаа нэгэн тайзнаа гарлаа. Тэрбээр энэ үдшийн тоглолтыг нээж, “Харанга” хамтлагийн “Шүүдэр цэцэг” дууг тайзнаа амилуулсан нь үзэгчдээс харамгүй алга ташилт хүртсэн юм. “Харанга” хамтлагийн дуунуудыг хэр баргийн дуучин тийм ч амар дуулчихаж чаддаггүй. Харин Б.Солонгын хувьд “A Sound” хамтлагийн даралтат хөгжимчин н.Пүрэвсүхтэй хамтран дан төгөлдөр хуурын аялгуунд тун ч чадварлаг, өөрийн стильд оруулан дуулсан нь үзэгчдэд таалагдсан юм. Ямартай ч рок попын шинэ залуу одод ар араасаа түрэн гарч ирсээр байгаагийн нэг нь яах аргагүй Б.Солонго юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж