Ноён Цюй Ваньсян айлчилна | News.MN

Ноён Цюй Ваньсян айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Ноён Цюй Ваньсян айлчилна

Ноён Цюй Ваньсян айлчилна
БНХАУ-ын Сахилга батын хорооны гишүүн, Хянан шалгах яамны дэд сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх газрын дэд дарга ноён Цюй Ваньсян төлөөлөгчдийнхөө хамтаар өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирж, энэ  сарын 8 – ныг хүртэл  Авлигатай тэмцэх газарт ажлын айлчлал хийхээр болжээ.  Айлчлалын үеэр хоёр байгууллагын хооронд авлигаас  урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Тухайлбал, маргааш АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа  БНХАУ-ын Сахилга батын хорооны    гишүүн, Хянан шалгах яамны дэд сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх газрын дэд дарга ноён Цюй Ваньсяныг төлөөлөгчдийн хамтаар хүлээн авч, ажлын уулзалт хийнэ. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтагсад УИХ-ын дэд дарга Н.Энхболдод бараалхах гэнэ. Түүнчлэн АТГ-ын дэд дарга, эрхэлсэн  комиссар Д.Сундуйсүрэн БНХАУ-ын Сахилга батын хорооны    гишүүн, Хянан шалгах яамны дэд сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх газрын дэд дарга ноён Цюй Ваньсян нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
 Г.Дарь
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж