Фото сэтгvvлч Robert Lebeck-ийн тvvхэн гэрэл зургуудаас 24 фото

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Фото сэтгvvлч Robert Lebeck-ийн тvvхэн гэрэл зургуудаас 24 фото

1929 оны 3-р сарын
21-ний єдєр Берлин хотноо мэндэлсэн Robert Lebeck гэгч энэ эрхэм маш
алдартай фото сэтгvvлчдийн нэг. Германы фото сэтгvvлчийн шагналыг хvртэж
байсан энэ хvн дэлхийн хоёрдугаар дайнд оролцож яваад Зєвлєлтийн армийн
цэргvvдэд олзлогдсон байна. Хэдийгээр тэрээр Zurich болон New York
хотуудад угсаатны зvйн мэргэжил эзэмшсэн нэгэн боловч гэрэл зургийн
урлагт сэтгэл татагдан орсон ажээ. 1952 оноос хойш фото сэтгvvлчийн
чиглэлээр бие даан ажиллаж, авсан гэрэл зургуудаа Heidelberg хотын янз
бvрийн сонин, сэтгvvлvvдэд худалддаг байжээ. 1977-1978 онуудад уран
бvтээлийн богинохон хугацааны завсарлага авсныхаа дараа сар тутмын Geo
нэртэй танин мэдэхvйн сэтгvvл эрхлэн гаргах болсон байна. 2001 оноос
хойш Берлинд амьдарч байгаа энэ эрхэм 1960 онд Конго улсын тусгаар
тогтнолын єдрєєр тавьсан "Afrika im Jahre Null" илтгэл болон тvvнд
хавсаргасан байсан Бельгийн хаан Baudouin-ы хуйтай илдний дэргэд зогсоо
африк залуугийн гэрэл зургаараа алдаршсан юм. Энэ зураг єнєєг хvртэл
тvvний нэрийн хуудас болж яваа билээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж