“Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжиг DVD болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

“Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжиг DVD болжээ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Шар тэнгисийн тарчлаан” хэмээх дуулалт жүжгийг өнгөрсөн нэгдүгээр сард тайзнаа тоглосон. Тус дуулалт жүжгийн Монголын зохиолчдын эвлэлийн болон “Гэгээн муза” наадмын шагналт сэтгүүлч, зохиолч Б.Галаарид бичиж, хөгжмийг төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд зохиож, найруулагч Б.Мөнхдоржийн найруулжээ. “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийг Швейцарийн хөгжлийн агентлагийн "Цөлжилтийг сааруулах төсөл" санхүүжүүлэлтээр хүүхэд, залуучуудад зориулсан комикс ном болон DVD болгон худалдаанд гарч байгаа юм.
 
М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж