Туркийн Үндэсний Их Хурлын дарга айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Туркийн Үндэсний Их Хурлын дарга айлчилна

Туркийн Үндэсний Их Хурлын дарга айлчилна
Бүгд Найрамдпах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Монголд Улсад айлчлах гэж байна. Түүний айлчлал наадмын үеэр таарах ажээ. Энэ сарын 7-12-нд Монгол Улсад айлчлах эрхэмсэг ноён Мехмет Али Шахин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын даргатай уулзаж парламент хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм байна. Энэ үеэр Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-гийн санхүүжилтээр хэрэгжсэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Цахим архив 1” төслийн нээлт, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн Цус сэлбэлтийн үндэсний төвийн нээлтийн ажиллагаанд оролцох юм байна.

Баяр наадмын өмнөх өдөр Гандантэгчинлин хийдэд зочилж Налайх дүүргийн нутаг дахь Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө, мөн Чингис хааны морьт цогцолборыг үзэх юм байна. Долдугаар сарын 11-нд үндэсний их баяр наадмын нээлт үзэж хурдан морины уралдаан сонирхохоор болжээ.

         Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж