Төв аймгийн залуучууд нутгаа тойрон аяллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Төв аймгийн залуучууд нутгаа тойрон аяллаа

Төв аймгийн залуучууд нутгаа тойрон аяллаа
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд  орон нутагт олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал Төв аймагт тус аймгийн Ардчилсан нам болон Ардчилсан залуучуудын холбооноос  нутгийнхаа залуучуудтай хамтран ажиллаж олон цуврал арга хэмжээ зохион байгуулсны нэг нь  “Ардчилал 20” тойрон аялал байлаа. Сум бүрээс хоёроос гурван шилдэг залуучуудыг хамруулсан уг тойрон аялалд нийт 60 оюутан хамрагдаж,  тэд аймгийнхаа  27 сумыг зүүн баруун бүс болгон хувааж 14 хоногийн хугацаанд тус тусдаа 14 сумаар орж аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар аялжээ.  Энэ үеэрээ тэд нутгийн иргэд, үеийн оюутан залуучуудтай уулзаж ардчилал болон Монгол Улсынхаа хөгжлийн талаар нээлттэй ярилцаж тэмцээн уралдаан бүжиг наадам зохион байгуулахаас гадна очсон сум болгондоо нэг нэг бүтээлч ажил хийсэн байна. Тэд очсон сумандаа наадмын талбай тохижуулж будах, мод суулгах, цэцэрлэгийн талбай янзлах, сумын төвийн хог цэвэрлэх гээд олон ажлыг өөрсдөө санаачлан хийсэн бөгөөд наадмын өмнөхөн сум орон нутагтаа өнгө нэмсэн залуучуудаа нутгийнхан их л талархан хүлээн авч, дараа дахин дахин ирэхийг урьж зарим нэг нь тэдний аялалд зориулсан сэтгэлийн бэлгийг гардуулж байсан нь залууст урам өгчээ. Тэр болгон хөдөө орон нутагт зохиогдоод байдаггүй, бусад аймгийнханд үлгэр дууриал болохуйц хэмжээнд зохион байгуулагдсан энэ аялалд хамрагдаж чадаагүй нутгийн залуус дараагийн удаа илүү олон залуусыг хамруулахыг хичээнгүйлэн хүсч байсан нь залуучуудад зориулагдсан арга хэмжээ хөдөө орон нутагт их л дутагдалтай байгаагийн илрэл гэж хэлж болох юм.  Төв аймгийн АЗХ-ны хувьд нутгийнхаа залуучуудтайгаа хамтран ажиллах тал дээр  багагүй анхаарч байгаа бөгөөд үүнд нь аймгийн Ардчилсан намын удирдлагууд болон тус аймгаас сонгогдсон ҮЗХ-ны гишүүд нь тун ч идэвхитэй тусалдаг гэнэ. Тиймээс тэд дараагийн удаа оюутнуудын дунд намрын цугларалтыг зохион байгуулах, ирэх арваннэгдүгээр сард  оюутнуудынхаа дунд шилдэг илтгэл, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэхчлэн олон ажлыг төлөвлөөд буй гэнэ.

 

Харин 14 хоногийн турш ижилдэн дассан залуучуудын хувьд өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийнхаа Зуун мод хотод  “Ардчилал 20” тойрон аяллынхаа хаалтын ажиллагааг хийж сүүлчийн шөнөө үдсэн байна.  Тэднийг орж ирэх үеэр аймгийн Ардчилсан намын дарга н.Доржпүрэв болон тус аймгаас Ардчилсан намын ҮЗХ-нд сонгогдсон гишүүд замд нь хүлээж авч хүндэтгэлийн цуваагаар аймгийнхаа төв талбайд оруулж угтан,  тэдэнд зориулан Улаанбаатар хотоос урлагийн одод ая дуугаа өргөсөн байна. Зохиолын дуучид төдийгүй хип хопынхныг Төв аймгийн задгай талбайд нэгэн үдэш цуглуулсан энэ орой залуучуудын дуу хуур баяр хөөрөөр бялхсан, бие биендээ хоргодсон сүүлийн үдэш байсан ч дараа дараагийн арга хэмжээ цугларалт, эх орныхоо хөгжил ардчиллын үйл хэргийн төлөө дахин дахин уулзах сэтгэлийн жигүүрээр сум сумынхаа зүг оджээ. Хаалтын арга хэмжээний үеэр нутгийнхаа залуучуудын төлөө байнга идэвхитэй үйл ажиллагааг явуулж залуучуудаа амжилттай удирдан 14 хоног аялсан аймгийн АЗХ-ны дарга болон хоёр дэд даргыг Ардчилсан намаас “Мөнх тэнгэр” одонгоор шагнасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж