Бодлогыг дагаад шинэ хуулиуд төрнө

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Бодлогыг дагаад шинэ хуулиуд төрнө

Бодлогыг дагаад шинэ хуулиуд төрнө
Монгол улсын эдийн засаг нийгмийг  2010 онд хөгжүүлэх  талаар төрөөс баримтлах бодлого, болон Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аар өнгөрөгч долоо хоногт баталсан билээ. Үүнтэй холбогдуулан хөтөлбөрийг боловсруулсан УИХ-ын гишүүн Н.Ганбямбаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд, Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, дэд хорооны гишүүд хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах болсон шалтгаан нь түүхий эдэд түшиглэсэн эдийн засгаас аж үйлдвэржилт, мэдлэгийн эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг сайжруулах, үндэсний баялагыг богино хугацаанд эрс нэмэгдүүлэх зэрэг олон нөхцөл шаардлагын улмаас бий болсныг онцоллоо.

Ийнхүү бие даасан бодлогыг бий болгосны дараагаар Инноваци, Бейнч-капитал, Шинжлэх ухааны паркын тухай хуулиудийг батлахаар төлөвлөж байгаа аж.

Дээрээс томилогддог Шинжлэх ухааны академи гэж байж болохгүй, мөн шинжлэх ухааны салбарт улс төрийн нөлөө байх ёсгүй талаар хэвлэлийн хуралд дурдсан бөгөөд өндөр технологийн бодлого нь энэ бүхнийг шийдэх боломжийг бий болгох талаар мэдээллээ.

Б.Энхмандах

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж