Өнгөрсөн тав дах өдөр манай
ажил дээр нэг урилга ирвээ. Нэг дүүргийн 45 жилийн ойн нэрэмжит бэсрэг
наадам болно гэсэн урилга байлаа. Албаны дарга ч манай нэг сэтгүүлчийг
явах уу гэж асууж байнаа. Гэхдээ тэр сэтгүүлч маань 10 сард төрөх
юмаа. Нилээн том гэдэстэй. Өөрөө ч явах нээх дуртай биш байгаа бололтой.
Зайлуул ядрана нтр гээд л бодсон байх лда. Тэгэхээр би чинь өлгөж аваад
л би явья гээд, сайхан салхинд гарангаа наадам үзчии гээд л даргадаа
хэллээ. Дарга ч зөвшөөрч байна. Өглөө эрт хотын захиргааны үүднээс унаа
хөдлөнө шүү гэж байнаа.Маргааш өглөө нь ч боллоо. Унаандаа суугаад
наадам болох Хонхор луу хурдаллаа шүү. Бэсрэг наадам болох газар ч
андашгүй байлаа. Холоос харахад баахан гэр мэр, асар майхан барьчихсан
бөөн машин харагдаж байлаа. Ойртох тусам л нэг биш болоод явчихваа
гэж… Хув хуурай цагаан шороо босоод л юу болж байгаа нь ч мэдэгдэх юм
алгаа. Шороо босоод байхаар нь машиныхаа цонхыг хаачихсан чинь халуун
наранд яг бүтэж үхэх нээ. Тэгж тэгж нэг зорьсон газраа ирлээ. Ядаж
байхад хална гээд манай зураглаач бид хоёр хоёулаа углааш өмсчихсөн чинь
.Машинаас буугаад 5 минут бололгүй би өөрийн хөлөө таньсангүй ээ
хөөрхий. Зүгээр л сав саарал. За тэгээд монголчууд цагаа "ягштал " сайн
барьдаг юм болохоор наадам нь яг цагтаа эхэлж харагдана даа. Дарга нар
нь ч яахав нэгнийгээ 10 ханатай том гэрт хүлээнэ. Айраг, ус ундаа зөөж
гүйгээд л. Харин энгийн наадамчин олон халуун нар, хуурай шороон хоёрт
ёстой нэг дэглүүлж байгаа юм чинь. Сурвалжлахаар очсон хэдэн сэтгүүлчид
ч ялгаагүй. Нүүр ам, өмд хувцас авах юм алгөө. Наадам хийе гэж төлөвлөж
байсан юм бол ядаж хэд хоногийн өмнөөс энэ газраа усалж шороог нь
багасгаж болоогүй юм байхдаа гэж уур хүрч байлаа. Тийм их шороон дунд
хүмүүс нь хушуур хийгээд зараад байхийн. Гар, хувцас, тогоо нь ,түмпэн
нь мах нь нил шороо.
Үргэлжлэл