Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийг хийв | News.MN

Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийг хийв

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийг хийв

Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийг хийв
Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн иргэний шинэчилсэн бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан, Төрийн ордны “А” танхимд дээрх үйл ажиллагааны нээлт боллоо.

Нээлтэд Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Иргэний шинэчилсэн бүртгэлийг бүртгэх иргэний анхны төлөөлөл болгож, Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг нар шинэчилсэн бүртгэлд хамрагдав. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар иргэний шинэчилсэн бүртгэлийг бүртгэх орчин үеийн техник тоног төхөөрөмж, бүртгэх явцын талаар танилцууллаа.

Иргэний шинэчилсэн бүртгэлийг орон даяар эхлүүлснээр Монгол Улсын иргэн Хүний хөгжил сангаас хишиг хувь хүртэх, нийт иргэний төрсний,  иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулж, өгөгдлийн мэдээллийн нэгдсэн сантай болох үр дүн гарч, улмаар иргэдэд мэдээ, мэдээлэл лавлагааг чирэгдэлгүйгээр олгохын зэрэгцээ төрийн байгууллагууд ч хоорондоо мэдээллээ чөлөөтэй солилцох шуурхай нөхцлийг бүрдүүлэх, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэх, иргэний бүртгэлийн давхардал арилах, цаашид бүртгэл төгөлдөрших чухал ач холбогдолтой аж.

Шинэчилсэн бүртгэлийг хийлгэхдээ иргэд хороондоо очиж, хурууны хээ өгнө, мөн цээж зургаа авахуулах юм. Ингэснээр Хүний хөгжил сангаас олгох хоёр дахь ээлжийн 50 мянган төгрөгийг авах эрх үүснэ.

Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж