Д.Одбаяр: УИХ улайраад ирэхээрээ л их сонин бодог

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Д.Одбаяр: УИХ улайраад ирэхээрээ л их сонин бодог

Д.Одбаяр: УИХ улайраад ирэхээрээ л их сонин бодог
Тавантолгойн орд газрын асуудал парламентад маргаан дэгдээсэн хэвээр байна. Дээрх асуудлыг өнгөрсөн баасан гаригт чуулганаар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Наадмын дараа Тавантолгойн асуудлыг авч хэлэлцэн, тухтай судлая. Оюутолгойн ордыг бид цаг хугацаанд баригдан, яаран сандран баталсан, одоо ямар байдалтай байгаа билээ. Улс орны эрх ашигтай холбогдох олон чухал асуудлыг ингэж, улсын баяр, цагаан сар, шинэ жилээр шахаж, олны анхаарал баяр наадам руу хандсан үед чухал хуулийг баталдгаа болих хэрэгтэй” гэж хэлснийг УИХ-ын дарга эсэргүүцэж, “Баяр наадмыг далимдуулж, УИХ хуудуутай хууль баталдаг гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхээ болих хэрэгтэй” гэсэн хариу өгсөн юм. Дээрх тайлбартай санал нийлэхгүй байгаагаа УИХ-ын гишүүн Д.Одбаяр бас илэрхийлж, дуу өсгөгчөөр ярих эрх олдоогүй ч “УИХ хуулийг батлах гэж улайраад ирэхээрээ л их сонин болдог шүү. Наадмын дараа асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй” гэв. Намынх нь бүлгээс ийн дайсны цэргүүд олноор гарч ирээд байсанд спикер арга нь барагдан “Хаашаа юм, МАХН-ын бүлэг саналаа нэгтгээгүй байсан юм уу, бүлгийн дарга Д.Лүндээжанцанг дууд” гэв. Гэвч бүхэл өдрийн турш хор найруулан гүйж, байсхийгээд чуулганы танхимд орж ирэн, УИХ-аас Тавантолгойн орд газрын ашиглалтын асуудлыг нарийвчлан авч үзэж, судлахаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нартай хүзүү, толгойгоо нийлүүлэн, завгүй явсан хэргийн эзэн гуай спикерийн үгэнд орж, чуулганы танхимд орж ирсэнгүй. Мөн МАХН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог ч бараагаа харуулсангүй, Д.Дамба-Очир нүүрээ “ширлүүлэн”, МАХН-ын бүлэг ч уг нь саналаа нэгтгэсэн л гэж хэлсэндээ хэмээн, мэдэн будилж суув.

Г.Дарь
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж