Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ

Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан тун удахгүй эхлэх гэж байна. Тус хуралдаанаар үндсэн дөрвөн асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, Хүүхдийн мөнгөний асуудал багтаж байгаа аж. Мөн Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг авч хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн/,

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн/,  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн/ төсөл багтаж байна. Бас  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг авч хэлэлцэх юм.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж