Дэлбэрэлтийн улмаас 220 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлтийн улмаас 220 хүн амиа алдав

Шатахуунтай цистерн дэлбэрч гарсан галын улмаас Ардчилсан Конго улсад 220 гаруй хүн үрэгдсэн тухай мэдээлж байна. Санге гэх тус орны зүүн хэсгийн суурин болсон энэ хэргийн улмаас 200 хүн үрэгдсэн гэх мэдээлэл ч Reuters агентлагт иржээ.
Нутгийн нэгэн түшмэлийн хэлснээр түлш тээж явсан ачааны тэрэг осолдон онхолдсон ба түүнийг хүмүүс тойрон шавааралдаж шатахуунаас нь авах санаатай бужигнаж байх үеэр тэр машин дэлбэрчээ. Тосгоны ихэнх барилга сууц сүрэл шавар байсан учир гал сууринг түймэрдсэн байна.
Хурдаа хэтрүүлж явсан жолоочийн буруугаар осол гарсан гэж цагдаагийнхан мэдэгдсэн ба осол гарсан мужийн захирагч хүмүүс шатахуунаас хулгайлах гэж байгаад осолдсон гэв. Амь үрэгдэгсдийн ихэнх нь хөлбөмбөгийн тэмцээнийг гэртээ үзэж байгаад  галд өртсөн гэнэ. Мөн онхолдсон машинаас цугларсан олны холдуулах гэж байсан НҮБ-ын энхийг сахиулагч нараас хэдэн хүн үрэгдсэн мэдээ бас байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж