Дуучин Lady Gaga өөрийн давтагдашгүй өвөрмөц төрх, этгээд хувцаслалтаараа бусдаас ялгарч,
шоу бизнесийн ертөнцөд богино хугацаанд өөрийн байр сууриа эзэлсэн. Харин тэрбээр
Facebook сайтад 10 сая фэнтэй болж дээд амжилт тогтоолоо. Өмнө
нь Twitter, Youtube зэрэг сайтуудад өөрийн рекордоо тогтоосон дуучин бүсгүй ийнхүү
Ерөнхийлөгч Барак Обамагаас олон шүтэн бишрэгчтэй болсон байна.
Ерөнхийлөгч
Барак Обама Facebook-д 9.4 сая,
Twitter-т 4.4 сая дагалдагчтай бол өнгөрсөн баасан гаригийн
байдлаар дуучин бүсгүй Facebook-д 9.9 сая,
Twitter-т 4.7 сая дагалдагчтай болсон байна.
Мөн
тэрбээр Forbes сэтгүүлээс нэрлэсэн 100 алдартны жагсаалтын
дөрөвдүгээр байрт орсон ба сүүлийн 12 сарын хугацаанд олсон нийт орлого нь 62
сая ам.доллар аж.
Н.Наран