
Үндэсний их баяр наадмаар хурдан хүлгээ уралдуулж, хүчит бөхөө барилдахыг харж, наадамладаг наадамчин олон энэ барилдааныг нь үзэн шимтэн суудаг гарьд Б.Гантогтохыгоо харахгүй нь нь бололтой. Учир нь аль хэдийнэ арслан цолыг хүртэх ёстой байсан Гарьд Б.Гантогтох өнөөг хүртэл авах ёстой цолоо авч чадаагүй гэж өөрөө үзэж байгаа юм байна. Нэгэн үе шижигнэсэн зургаан заан улсын наадмын чимэг болж байсан. Одоо ч тэднийгээ наадмын торгон дэвжээг эзэгнэн аархахыг бөх сонирхогчид нь хүлээсээр суугаа. Харин арслан цолны болзлыг хангасан гарьд Б.Гантогтох өнөө жил зодоглохгүй нь. Нэгэнтээ л амжилтаа үзүүлчихсэн түүнд болзлынхоо дагуу цолыг нь өгөөгүйд урам нь хугарсан гэнэ.
Б.Анхаа