“Emotion” цомог нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

“Emotion” цомог нээлтээ хийнэ

“Sweetymotion”  хамтлагийнхан  эх орондоо “Emotion” нэртэй дөрөв дэх шинэ цомогтойгоо ирсэн.  Тэд  маргааш 13 дуунаас бүрдсэн дөрөв дэхь цомгийнхоо нээлтийг 13.00 цагт “Hi-Fi” Mega Story-д  фенүүдтэйгээ хийх гэж байна. Энэхүү цомогт  “Sweetymotion”  хамтлагийн сүүлийн хоёр жилийн хөдөлмөр шингэсэн ажээ. “Sweetymotion”  хамтлагийнхан цомгийн баяртаа ирсэн эхний  таван хүнд “Emotion” нэртэй цомгоо бэлэглэх гэнэ шүү. Мөн ирсэн фенүүдээ гомдоохгүйн тулд дараагийн тавин хүнд шинэ цомгоо 50 хувийн хөгөлөлттэй үнээр худалдан авах эрхийг олгож байгаа юм байна. Цомгийн баярт ирснээр, тэдний гарын үсэгтэй цомогтой болохоос гадна дурсгалын зураг татуулах боломж  бүрдэх  нээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж