Роза Отунбаева Киргизийн ерөнхийлөгч болов

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Роза Отунбаева Киргизийн ерөнхийлөгч болов

Шилжилтийн үеийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Роза Отунбаева 2010 оны долдугаар сарын 3-нд албан ёсоор Киргизийн ерөнхийлөгч боллоо. Бишкекийн Үндэсний филармонийн байранд  ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болсон байна.
Эхлээд Киргизийн сонгуулийн хорооны дарга Акылбек Сариев зургадугаар сарын 27-ны бүх ард түмний санал асуулгын дүнг танилцуулаад киргизүүдийн 90 хувь нь шинэ Үндсэн хуулийг дэмжин Отунбаеваг түр ерөнхийлөгчөөр сонгосон гэв. Дараа нь төрийн шинэ тэргүүн ерөнхийлөгчийн энгэрийн тэмдэг ба бэлгэдлүүдийг гардан авч Киргизийн ард түмэнд тангараг өргөсөн байна.
Отунбаева Төв Азид анхны ерөнхийлөгч эмэгтэй болов. Тэрээр Киргизийн төрийн тэргүүнээр 2011 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж