
Олон нийтийн санал асуулгаар ихэнх америкчууд ойрын ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Санал асуулгыг Pew Research Center For The People ба The Press/Smithsonian Magazine хоёр хамтран явуулжээ. Тухайлбал, америкчууд энэ зууны дунд үеэр хорт хавдрын эсрэг эм бүтээнэ гэдэгт 77 хувь нь итгэж байсан гэнэ. Хиймэл эрхтнүүд жинхэнээсээ илүү сайн ажилладаг болно гэдэгт 66 хувь нь итгэлтэй байна. Компьютерууд хүн шиг харьцдаг болно гэж 81 үзэж байна.
Үүний зэрэгцээ 58 орчим хувь нь ойрын 40 жилийн дотор бас нэг дэлхийн дайн эхлэнэ гэж байгаа бол 53 хувь нь АНУ-ын эсрэг террорт атомын зэвсэг хэрэглэнэ гэжээ. Өнгөрсөн санал асуулгуудаар хүмүүс өөдрөг сэтгэгдэлтэй байсан бол одоо гэр бүл нь аз жаргалтай амьдарна гэсэн америкчуудын тоо 1994 онд 81 хувьтай байсан бол 64 хүртэл унасан байна. Асуулгыг утас ба интернэтээр1546 насанд хүрсэн хүнээс авчээ.
• Хорт хавдрыг 2070 он гэхэд эмчилдэг болно гэдэгт 71% итгэж байна.
• Компьютер хүн шиг ярьдаг болно гэж 81% үзлээ.
• Гучаас доош насны 68% хүн нь 2050 хүртэл дэлхийн дайн гарна гэжээ.
• Ерийн хүмүүс сансарт нисдэг болно гэдэгт 53% итгэж байна.
• Дөрвөн хүний гурав буюу 74% ойрын ирээдүйд сэргээгдэх эрчим хүчийг нийтлэгээр ашиглана гэдэгт итгэлтэй.
• АНУ-д эмэгтэй анхны ераөнхийлөгч 2050 он гэхэд сонгогдсон байна гэж 89% нь хэлжээ.
Колумбийн дискотект найман хүнийг буудав
Колумбийн хоёр дахь том хот Медельины дискотект үл тахих этгээдүүд найман хүнийг буудан хөнөөж есөн хүнийг шархдуулсан байна.
Тэд дараа нь мотоцикл унан зайлцгаажээ. Баасан гаригийн орой гарсан энэ хэргийн учир явдал тодорхойгүй гэнэ.
Медельин хотноо сүүлийн үед гэмт хэргийн төвшин их өссөн базөвхөн өнгөрсөн жилд 1066 аллага гарсан байлаа. 100 мянган хүн тутамд 94 аллага ноогдож хот Өмнөд Америкийн хэмгийн аюултай газруудын нэг болжээ. Хар тамхины наймааны улмаас гэмт хэргийн бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл хурцдаж байна. Колумби нь кокаин үйлдвэлээр дэлхийн лидерүүдийн нэг гэхдээ үйлдвэрлэл нь багасч байгаа.
НҮБ-ын мэдээгээр одоо Перуд кокийн 45 хувийг Колумбид 39,3 хувийг Боливид 15,3 хувийг бэлтгэдэг ажээ.