Турк 400 сая доллараар хохиров

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Турк 400 сая доллараар хохиров

Израильтай Туркийн еранхий сайд Режеп ТайипЭрдоган  сөргөлдснөөр Турркийн эдийн засаг 400 сая ам.доллараар хохирод байна.
Туркт амрахаар захиалга өгсөн 150 мянган израильчуудаас 100 мянга нь “энх тайвны” гэх хөлөг онгоцнуудын өдөөн хатгалтын дараа тасалбараа буцаажээ. Орон нутгийн жуулчны агентлагийн мэдээгээр нэг израиль хүний зардал нь багцынхаа үнээс гадна 650 ам.доллар болж байсан нь маш өндөр үзүүлэлт юм.
Hurriyet сонины мэдээлснээр Туркийн жуулчны салбарын алдагдал нь 400 сая ам.доллар болжээ. Levantin Tour агентлагийн эзэн Левент Гюнерын яриагаар түүний агентлаг сүүлийн сарын дотор 3,5 сая турк лир буюу 8,6 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Тэд 17000 жуулчинг Израилиас авах ёстой байсан бол дөнгөж 200 хүнийг авч амруулжээ.
Бодрум ба Анталья мужийн буудлууд үнээ бараг хоср дахин буулгасан байна. Турк, Израиль хоёрын харилцаа муудсаныг Кипр, Грек, Болгар, Испанийн амралтын газрууд ашиглан нисэх компаниуд нь чартерын шинэ нислэг нээжээ. Испанийн алралтын газруудад бас олон нислэг нэмэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж