Хакухо мөрийтэй тогложээ

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Хакухо мөрийтэй тогложээ

Бөхчүүд болон дасгалжуулагч нарыг нууц бооцоот  тоглоомд хамаатай эсэхийг мөрдөх тусгай комисс хоёрдугаар сарын нэгэн орой екозүна Хакухо ханафуда гэх япон хөзрийн мөрийтөй тоглоомоор тоглож байсан гэж мэдэгдэв. Гэхдээ 24 настай Монгол сумо шийтгэгдэх хэмжээнд тоглоогүй гэжээ.
Эзэн хааны цомын 14 удаагийн эзэн заримдаа дотны найз нарынхаа хүрээнд л 100 мянган иенаар тоглодог байсан гэнэ. Хакухо хууль зөрчөөгүй, бөхийн журмыг эвдээгүй гэж үзсэн комисс Цагаан гарьдаас өөрөөс нь авсан тэр мэдээллийг олон нийтэд зарлах гээгүй боловч Боловсрол, шинжлэх ухааны яамны мөнгөөр тоглож байсан бөхчүүдийн нэрсийг гаргах шаардлагын дагуу Сумогийн холбоо үүнийг хийжээ.
Ханафуда нь Японд хамгийн их дэлгэрсэн мөнгөөр тоглодог тоглоом юм. Сумогийн бараг бүх бөхчүүд амралтын цагаараа тэр хөзрийг гартаа бариагүй гэж байхгүй гэнэ. Токиогийн Их Сургууль ба Васэдагийн их сургуулийн хүндэт профессор Шигэрү Итогийн толгойлсон комисс ояката Таканоханагийн зөвлөлмжийн дагуу Ономацу дэвжээний бөхчүүдийг Нагоя башед оролцохыг хориглохын эсрэг байгаа саналаа Сумогийн холбоонд өгсөн байна. Шийтгэлийг бейсболын нууц болзоот тоглоомд оролцсон Вакакүю, Дайда хоёр бөх болон озеки Котомицукигээс 100 000 000 иен нэхсэн Мицутомо Фуруити ба доод зиндааны бөхчүүд авах ёстойг комисс санал болголоо.
Энэ үеэр 37 настай озеки Кайо сэтгүүлч нараар дамжуулан бөхийн удирдлагадаа хандан Котомицукид нигүүлсэнгүй хандахыг уриалжээ. “Бейсболын дуулиан” гэгчид холбоотой бөхчүүдийг шийтгэсэн дүгнэлтийг Захиралуудын зөвлөл энэ сарын 4-нд гаргах ёстой.
Нагоя башед экс озеки Миябияма, экс сэкивакэ Тойёношима, Гоэйда, экс комусуби Фүнэно, маэгашира Тойхибики, Окиноуми, Вакахо, жүёро дэвжээний бөхчүүд Тиёхакухо, Касуганишики, Кийосэуми ба Дайда зэрэг бөхчүүдийг барилдуулахгүйгаар шийджээ. Мөн энд нэр нь орсон Котошогику, Какизоэ, Ишиказе нар донгодуулаад барилдаж магадгүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж