Төвдийн генийн өөрчлөлт хүн хувьсаж байгааг харуулна

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Төвдийн генийн өөрчлөлт хүн хувьсаж байгааг харуулна

Төвд угсаатнууд хүчилтөрөгч багатай өндөрлөг газар амьдарч чаддаг нь судлаачдын ажигласнаар хүний ДНК-д орж байгаа хамгийн хурдан өөрчлөлттэй холбоотой байна гэж баасан гаригт нийтлэгдсэн олон улсад нэр хүнд бүхий “Science” сэтгүүлд өгүүлжээ. Калифорнийн Берклейн Их сургуулийн судлаачид Төвд угсаатны генийг Хятадын Хан угсаатны гентэй харьцуулж үзсэн бөгөөд хүчилтөрөгч багасах нь хүний биед болон эхийнхээ хэвлийд байгаа урагт хэрхэн нөлөөлдөгийг тодруулсан гэж ярьж байна.
Хувьсалийн биологичид Төвд 50 хүний генийг  Хятадын Хан угсаатны 40 хүний гентэй харьцуулж үзсэн бөгөөд ингэхэд хүчилтөрөгч далайн төвшнийхөөс 40 хувь бага байдаг 13 мянган футээс дээш өндөрт Төвдүүд амьдарч чаддаг чадвартай болсон байгааг илрүүлжээ. Уг судалгаа одоогоос 2750 жилийн өмнөөс Төвдүүд Хан угсаатнуудаас өндөрлөг газар амьдрах чадвараараа ялгарч, генийн хувьд өөр болж ирснийг харуулсан байна. Судалгаагаар 30 орчим хүний ген мутацид орсныг илрүүлсэн бөгөөд генийн мутаци Хятадын Хан  угсаатанг бодвол Төвдүүдэд илүү өргөн дэлгэр байжээ. Ийм хүчтэй генийн өөрчлөлт явагдахын тулд үүний золиосонд маш олон хүн генийн буруу хувилбараас болж амь насаа алдсан гэж бид үзэж байна гэж Берклейн их сургуулийн профессор Расмус Ниелсон “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж