“Монголросцветмет”-ийн өрийн асуудлыг хөндлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

“Монголросцветмет”-ийн өрийн асуудлыг хөндлөө

“Монголросцветмет”-ийн өрийн асуудлыг хөндлөө
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр ОХУ-ын Сангийн дэд сайд Д.В.Панкинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хооронд өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа “Монголросцветмет” нэгдэлтэй холбоотой өрийн асуудлыг хөндөж ярилцлаа. Уг асуудалд Монгол Улс 2003 оны “Их өр”-ийн зохицуулалтын хүрээнд эцэслэн шийдэгдсэн гэсэн байр суурьтай байгаагаа Тэргүүн шадар сайд илэрхийллээ. Харин тухайн цаг үед шийдэгдсэн өрийн асуудлыг шинэ цаг үеийн харилцааны асуудалтай холилдуулж багцалж шийдвэрлэх боломжгүй тул хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, уул уурхайн асуудлыг тусд нь ярилцах нь зүйтэй гэв. Мөн энэ удаагийн уулзалтаар хуучин Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн /СЭВ/ хүрээнд байгуулагдсан ОХУ-ын  “Международный банк экономических связи” (МБЭС), “Международный инвестиционный банк” (МИБ)-ийг  нэгтгэх, өөрчлөн байгуулахтай холбоотой асуудалд саналаа гаргаж, дэмжлэг үзүүлэхийг ОХУ-ын Сангийн дэд сайд хүслээ. Уг асуудлыг Тэргүүн шадар сайд дэмжих боломжтой гээд харин хуучин цагийн санхүүгийн маргаантай асуудалд цэг тавиад хоёр улсын шинэ харилцаан хамтын ажиллагааны төлөө хүчин чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж