Тавантолгойн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төслийг дэмжлээ

Тавантолгойн төслийг дэмжлээ
УИХ-ын чуулганаар Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар Засгийн газраас оруулж ирсэн төслийг хэлэлцсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд оролцон товч тайлбар хэлэв.

Нэгдсэн хуралдаанаар Засгийн газар, ажлын хэсгийн дүгнэлтүүдийг ерөнхийд нь дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Байнгын хороо тогтоолын төслийг бэлтгээд УИХ-д дахин оруулж ирэх юм. Нэгэнт асуудал эхний хэлэлцүүлгээр дэмжсэн учраас эцсийн хэлэлцүүлгийн ирэх долоо хоногт яаравчлан хийх байх гэж байна. Ингээд хаврын чуулганы хаалтаас өмнө Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх эрхийг Засгийн газарт өгөх бололтой.

Тавантолгойн орд газрын талаарх УИХ-ын тогтоолын төсөлд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компаний хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх.  Үүнд Монгол Улсын нийт иргэдэд хувьцааны 10 хувийн үе шаттайгаар, адил тэнцүү хувь хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгийг босгохоор тусгасан байна Түүнчлэн ордын нүүрсний нөөц, уул-геологийн нөхцлийг харгалзан Тавантолгойн ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу ‘’Эрдэнэс-Тавантолгой’’ төрийн өмчит охин компанийг байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн  нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

УИХ-ын тогтоолын төслийн заалт бүрээр гишүүдээс санал авсан. Чуулганд 48 гишүүн оролцсоноос ихэнх асуудлыг 90 орчим хувийн саналаар төслийг баталлаа.
Мөн тогтоолын төсөлтэй хамт Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн. Үүнийг дахин нягтлах шаардлагатай хэмээн гишүүдийн 90 гаруй хувийн саналаар буцаалаа.

А.АМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж