Такаши Окада ажлаа хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Такаши Окада ажлаа хүлээлгэн өглөө

Амжилт гаргаагүй дасгалжуулагч ажлаас чөлөөлөгддөг бичигдээгүй хууль хөлбөмөгт үйлчилдэг гэж болно. Яг энэ жишгээр цэнхэр самурайнуудын ерөнхий дасгалжуулагч Такаши Окада үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Эдүгээ 52 настай Окада хөлбөмбөгийн ертөнцөөс бүр мөсөн холдохыг хүсч байгаа бололтой.
    “Шигшээ багийнхантайгаа ахин хамтарч ажиллана гэж бодохгүй байна. Тоглогчиддоо өндөр амжилт хүсье. Одоо надад хийгээд байх зүйл үлдээгүй” гэж ярьжээ.
Нэгэнт Такаши Окада ажлаа хүлээлгэн өгсөн болохоор Японы хөлбөмбөгийн холбоо шинэ дасгалжуулагчийнхаа эрэлд гарсан байна. Ирэх 8р сар гэхэд Окадаг орлох эрхэмийн нэр тодорхой болно. Мэдээж хэрэг Окада залуусынхаа хамтаар энэ удаагийн дэлхийн аваргын  шөвгийн 16 дахь хамгийн өрсөлдөөнтэй тоглолт гаргасан. Олны  зүрхийг базлуулж баяр гутралын нулимс туслуулсан гайхамшигтай тоглолт бүтээсэн  болохоор түүний амижлтыг огт үгүйгэхгүй гэдгээ Японы хөлбөмбөгийн холбооны техникийн захирал Хара ярьсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж