
Уймбелдоны 4р тойрогт нутаг нэгт теннисчин Ким Клижстерстэй тоглож байх үеэр Жьюстин Энниний баруун гарын тохойнд асуудал үүсчээ. Шөрмөстэй холбоотой нэлээд хүнд гэмтэл бололтой. Дор хаяж 2 сар эмчлүүлэх шаардлагатай гэнэ. Тиймээс Их дуулгын 7н удаагийн аварга теннисчин бүсгүй энэ сарын 8нд эхлэх” Бельгийн шилдэгүүд” тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Уг нь тэрээр мөнхийн хүчтэй өрсөлдөгч Ким Клижстерстэй тоглох оноолт гарсан байжээ. Эннинийг гэмтмэгц Бельгийн шилдэгүүд тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг орлох теннисчний эрэлд гарчээ. Харин Энниний сэтгэл тун гонсгор байна. Түүний хувьд энэ тэмцээн маш чухал. Эх орондоо, элэг нэгт теннисчидтэйгээ ард түмнийхээ өмнө өрсөлдөнө гэдэг утгаараа маш том нэр хүндийн асуудал байжээ. Үүгээр ч зогсохгүй 8р сарын 30нд эхлэх Их дуулгын “Ю Эс Опен”-ийг өнжих юм байна.