Гүүден, Фрай 30 сая ам.долларын гэрээг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Гүүден, Фрай 30 сая ам.долларын гэрээг хүлээн авлаа

“Финикс Санс” багийн зүгээс чөлөөт агент болох шийдвэрийг гаргасан довтлогч Чанинг Фрайд 30 сая ам.доллараар үнэлэгдэх таван жилийн гэрээг санал болголоо гэж тус лигийн албаны эх сурвалж Yahoo! Sports-д мэдээлжээ.
Хоёр жилийн хугацаатай гэрээгээр “Санс” багт ирсэн Фрай өнгөрсөн улиралд өөрийн хамгийн өндөр амижлттай улирлуудын нэгийг өнгөрүүлж чадсан. Тэр дундаа холын зайнаас 44 хувьтай довтолж байснаар Бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн тэмцээнд уригдан оролцсон юм.
Портлэнд хотыг орхиж, “Санс”-т ирсэн Фрай 11,8 оноог улиралд дунджилж, улмаар плей-оффт сэлгээний тоглогчдын хамтаар үнэтэй ялалтуудыг байгуулахад чухал үүргийг гүйцэтгэж байсан юм.
Өдгөө 27 настай Фрайг “Чикаго Буллс”, “Нью-Йорк Никс” багууд сонирхож байсан ч Фрай өөрөө Стив Нэш, Альвин Жентри нартай хамтдаа үлдэхийг хүсч байсан юм. Гол нь өөрийн зүгээс гэрээг цуцалдаг нь амжилттай тоглосон улирлынхаа дараачаар олон жилийн боломжийн үнэтэй гэрээг хийх хүсэлтэй байсантай холбоотой.

Харин “Милваки Бакс” хүчний довтлогчийн байрлалд оноо түүх чадвартай тоглогчийг гаргаж ирэх гэж байснаа энэ санаагаа орхиж, чөлөөт агентаас сонгожээ. Энэ нь найман улиралд найман өөр багт хүчин зүтгэж, баг сольдогоороо алдаршиж байгаа Дрью Гүүденийг таван жилийн 32 сая ам.долларын гэрээгээр чөлөөт агентаас сонгон авсан явдал байлаа.
Одоо тэрбээр асар богино хугацаанд илт сайжирч байгаа “Милваки Бакс” багийн довтолгооны хувилбарыг нэмэх болж байна.
Андрью Богут, Брэндон Женнингс, Кори Маггетти, Крис Роберт Дуглас болоод Жон Салмонс нартай нэгдэж хожлын төлөө зүтгэх нь. Бүр плей-оффын хоёрдугаар шатанд шалгарахын тулд шүү.
Б.Ялалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж