Сангийн сайд С.Баярцогтын мэдэгдсэнээр Монгол Улсын гадаад зээлийн хэмжээ өнөөдрийн байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрчээ. Олон улсын аргачлалаар авч үзвэл гадаад зээлийн хэмжээ ДНБ-ийн 27.5 хувьтай тэнцэж буй. Хэрэв 40 хувьд хүрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үздэг байна.
Монгол Улсын Засгийн газрын хувьд гадаадаас зээл авах тохиолдол бүртээ холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аас зөвшөөрөл хүсдэг. Тиймээс Засгийн газар дан ганц толгой мэдэж шийддэггүй гэнэ.
Дээрх тайлбарыг сонссон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Сангийн сайдад хандан гадаад зээлийн хэмжээ 27.5 хувьтай байгаа гэж тайвширч болохгүй хэмээн сануулга өгсөн юм.
Г.Дарь
Холбоотой мэдээ