УИХ-ын гишүүн Л.Гүндалай “рекэтлүүлэв”

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Гүндалай “рекэтлүүлэв”

УИХ-ын гишүүн Л.Гүндалай “рекэтлүүлэв”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эрчим хүчний алдагдлыг бууруулах чиглэлээр Дэлхийн банкнаас авах зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станц барихыг хөвсгөлчүүд эсэргүүцэж байгаа шүү” гэж хэлээд Д.Оюунхорол гишүүнд зад загнуулав. Тавьтиргүй, туйлбаргүй гэх шүүмжлэлийг олонтаа сонсдог Л.Гүндалай гишүүн энэ удаад намба зааж, “Улсынхаа тусгаар тогтнолыг л бодсон. Аая, аймаар хэлж байна шүү” гэдгээс өөр үг хэлж сөрсөнгүй. Харин эрхэм гишүүн Д.Оюунхорол “Л.Гүндалай гишүүн ээ, чамаас гуйя, өөрийнхөө нүдний өмнө харагдаж байгаа жижиг эрх ашгийг харж, хоёр аймгийг гэрэлгүй, харанхуй байлгах улстөр хийхээ боль. Төрийн хүний нүдээр хар, Хөвсгөлийн ард түмэн чамайг 3-4 удаа парламентад сонгосон. Сонгосон ард түмэнтэй тань бид очиж уулзсан, Могойн голд цахилгаан станц байгуулахыг дэмжиж, байсан. Бөглүү зэлүүд газарт ажлын байр олдохгүй, хүнд байна. Хэрвээ энэ цахилгаан станц баригдаж эхэлбэл, нийт ажилчдын 90 хувь нь танай хөвсгөлчүүд байна. Үүнийг яагаад олж харахгүйгээр улстөр хийж, Хятадын эрх ашгийг хамгаалж байна гэх зэргээр эсрэг юм яриад байгаа юм бэ. Энэ хөрөнгө оруулалтыг алдах юм бол ойрын арван жилд Завхан, Говь-Алтай аймгийн иргэд эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбогдож чадахгүй. Хэрвээ чи ийм байдлаар улстөр хийгээд байх юм бол Завхан, Говь-Алтай аймгийн иргэд чиний эсрэг улстөрийн акци хийж магадгүй шүү, чамд сануулчихая” гэв.

Г.Дарь 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж