Сонгинорайрхан дүүргийн хороодын Засаг дарга нар өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын тэргүүн шадар сайд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Батбаяр нартай уулзаж 2008 оноос өнөөг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт хийсэн ажлын талаар ярилцлаа. Тус дүүргээс УИХ-д сонгогдсон хоёр гишүүн өнгөрсөн хугацаанд 62 дугаар сургуулийн хамт олны хүсэлтийн дагуу бөхийн дэвжээ, 74 дүгээр сургуульд биеийн тамирын зааланд засвар хийлгсэн гэнэ. Мөн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой 60 өрхөд гэр өгч, 48 өрхөд мөнгөн туслалцаа үзүүлжээ. Харин оршин суугчдын эрүүл амьдрах орчин нөхцлийг сайжруулахаар нийт 30 сая төгрөгийн төсвөөр 10 мянган ширхэг чацарганы суулгац өнгөрсөн жил суулгаж орчны гэрэлтүүлэг, гүний худаг зэргийг байгуулсан аж. Одоогоор 22, 23 дугаар хороонд ус түгээх байр байгуулах, тодорхой эмнэлэгт эхо аппарат авч өгөх, хүүхдийн цэцэрлэгт үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн модон тоглоомтой болгох зэрэг асуудлыг шийдхээр болсон байна. Сонгинохайрхан дүүрэгт 2008 оноос хойш нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн ажил улсын төсвөөс хийсэн байна.
Б.Сүх
Холбоотой мэдээ