Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Монгол Энрико Карусо

Театр маргааш энэ улирлын сүүлчийн дууриа тоглоно. ДБЭТ-ынхан энэ улирлын хөшгөө Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн алдарт “Трубадур” буюу “II Trovatore” дууриар хаах гэж байгаа билээ. Энэхүү дуурийн гол дүрийн нэг болох цыган хөгшин эмэгтэй Азученагийн хүү Манрикогийн дүрд тоглох нь теноруудын хувьд нэр хүндийн асуудал байдаг гэдэг. Учир нь дуурийн гуравдугаар үзэгдэл дээр Манрикогийн дуулдаг "Di quella pira" ари /кабалетта ч гэдэг/ тенор хоолойтноос маш өндөр С ноотыг шаарддаг байна.
Маргааш ДБЭТ-ын тайзнаа 17 цагт эхлэх “Трубадур” дуурийн энэхүү хүндтэй дүрд тус театрын гоцлооч Ч.Түмэндэмбэрэл тоглох юм. Сонгодог урлаг сонирхогчид түүнийг “Богема” дуурийн Рудольф, “Травиата” дуурийн Альфред зэрэг дүрүүдээр нь сайн мэднэ.
Харин бусад гол дүрүүд болох Леонора хатагтайн дүрд сопрано Б.Цэцгээ, Азученад МУГЖ А.Долгор, гүнтэн Ди Лунад баритон Ц.Баттөр нар тус, тус тоглоно.
Анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Грекийн Ром хотын Аполло театрт тавигдаж байсан энэхүү эмгэнэлт дуурийн Манрикогийн дүрд Италийн нэрт тенор Энрико Карусо /Enrico Caruso/ тоглож дээд С өнгөөрөө гайхагдаж байжээ. Өнөөдрийг хүртэл Энрико Карусо "Di quella pira" ариг хамгийн гайхалтай дуулсан тенор гэгддэг билээ.
Ингээд  маргааш дэлхийн теноруудын хүсэл мөрөөдөл болсон Манрикогийн дүрд манай театрын шилдэг теноруудын нэг Ч.Түмэндэмбэрэл хэрхэн дуулахыг үзэхийг хүсвэл театрыг зориорой. Маргааш энэ зуны, энэ улирлын сүүлчийн дуурь.
 
Ж.Нандиа

Энрико Карусогийн "Di quella pira" ариг энд дарж сонсоно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж