Чуулгантай зэрэгцэн бүлэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Чуулгантай зэрэгцэн бүлэг хуралдлаа

Чуулгантай зэрэгцэн бүлэг хуралдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Харин хуралдаантай зэрэгцэн  Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тиймээс чуулганы хуралдаанд Ардчилсан намын гишүүдийг  төлөөлөн суух цөөн хэдэн гишүүн оролцож байна. Ардчилсан намынхан үдээс өмнө хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурлаас завсарлага авсан. Тус бүлэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулна уу хэмээн завсарлага авсан. Зөвхөн энэ асуудлаар бүлэг завсарлага авсан учир чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж бусад асуудлаа хэлэлцэж байгаа юм. Харин Ардчилсан намынхан бүлгээрээ тусдаа хуралдаж байрь сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзжээ.
70142228
Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж