
Харин шинэ найруулагч ажлын гараагаа хүн аалзын дүрд тоглох шинэ жүжигчин сонгох ажлаас эхэлсэн ба өөрийн албан ёсны вэб сайтдаа магадлал өндөртэй жүжигчдийн танилцуулгийг гарган шалгаруулалт явуулсан.
Харин өчигдөр найруулагч Marc Webb гол дүрийн жүжигчнээ сонгосон тухайгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр шинэ “Хүн аалз”-аар 27 настай Andrew Garfield-ыг сонгосон байна. Түүнийг магадлал өндөртэй жүжигчдийн тоонд нэр дэвшээд байхад нь зарим кино шүүмжлэгчид залуу “Хүн аалз”-ын дүрд арай хөгшдөж мэднэ хэмээн шүүмжлээд байсан. Тэрбээр киноноос гадна нэр хүндтэй нилээд хэдэн театруудын жүжигт болон телевизийн цувралуудад амжилттай тоглож, нэр хүнд нь өссөн нэгэн. Мөн нилээд хэдэн кинонд тоглосон ба 2007 онд бүтээсэн “Lions for Lambs” киноны Todd-ын дүр, “Boy A” киноны Jack-ын дүр мөн 2010 онд бүтээсэн “The Social Network” киноны Eduardo Saverin-ы дүр нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Найруулагч Marc Webb “Энэ жүжигчин зарим хүмүүст нэг их танил бус санагдаж магад. Гэхдээ түүний ер бусын чавдар нь бидний киног амилуулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Миний сонголт буруу биш байсныг киноны нээлтээс хүн бүр ойлгоно” хэмээн бардам өгүүлсэн байна.
Энэхүү “Хүн аалз”-ын шинэ анги 3D-гээр хийгдэж байгаа ба 2012 оны долдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Н.Наран