ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Эдийн
засгийн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын
хороондтанилцуулсан. Энэхүү дүгнэлтийг байнгын хороогоор
хэлэлцэх явцад Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан юм. Зөвхөн тухайн асуудлаар намын бүлэг завсарлага авсан учраас чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж бусад асуудлуудаа хэлэлцэж байна. Чуулганы нэгдсэн хуралдаантай зэрэгцээд Ардчилсан намын бүлэг бас хуралдаж байна. Тийм учраас чуулганд цөөхөн гишүүд сууж байна.
Ингээд Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн дүгнэлтийг танилцуулж байна. –
Дүгнэлтэд
дараах саналууд тусгагдсан байна. Үүнд: – Ордын нүүрсний нөөц, уул
геологийн нөхцөлийг харгалзан Тавантолгойн ордод төрийн өмчийн компани
ашиглалтын үйл ажиллагаа явуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу
“Эрдэнэс -Тавантолгой” төрийн өмчит охин компанийг байгуулж ордын
ашиглалтын тусгай зөвшөөрлийг хураахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө
оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл
ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхийг Засгийн газарт даалгах,
Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит
компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэн, хуулийн
этгээдэд эзэмшүүлэх , дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалх арга
хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх,
үүнд Монгол Улсын нийт иргэдэд хувьцааны 10 хувийг үе шаттайгаар, адил
тэнцүү хувь хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, хувьцааны 10 хувийг
үндэсний аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэлх хувийг
гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө
оруулалт босгох, Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл,
урьдчилгаа төлбөр, боомт ашиглалтын асуудлыг судалж, Улсын Их Хурлын
Эдийн засгийн байнгын хорооны саналыг тусган боловсруулсан хөрөнгө
оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын чуулганд багтаан
УИХ-д дахин хэлэлцүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох, Тавантолгойн
ордыг ашиглахдаа тодорхой хэсэгт туслан гүйцэтгэгчээр гадаадын хөрөнгө
оруулагч-консорциумыг оролцуулах, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат
компани нь борлуулалтын үйл ажиллагаанд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ,
ХБНГУ, БНЭУ, болог бусад улсын Засгийн газраас албан ёсоор санал
болгосон консорциум тус бүртэй нь хамтарсан компани байгуулах, Эдгээр
саналуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт
оруулах тухай холбогдох хууль, тогтоолын төслийг Засгийн газар санаачлан
боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Б.Энхмандах
Холбоотой мэдээ