М.Пэкьяо улстөрчийн тангаргаа өргөлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

М.Пэкьяо улстөрчийн тангаргаа өргөлөө

Мэргэжлийн боксын спортын дэлхийн шилдэг оддын нэг Мэнни Пэкьяо боксын рингээ орхиж, улс төрийн тавцанд гарах анхны алхмаа амжилттай хийлээ. Тэрбээр өнгөрөгч лхагва гаригт Филиппиний конгрессийн гишүүн болох тангаргаа өргөсөн байна.
Өдгөө 31 настай Пэкьяо Сарангани мужийн Алабель хотноо 1000 гаруй ажиглагч, дэмжигчдийн өмнө тангараг өргөж, шударга, нийтийн төлөө үйлчилсэн сайн улстөрч болно гэдгээ амлажээ.
Пэкьяо өмнө нь 2007 оны сонгуульд өрсөлдсөн боловч ялагдал хүлээсэн бөгөөд энэ жил орон нутгийн сонгуульд дахин өрсөлдөж, нутгийнхаа ард түмнээс дэмжлэг авсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж