
Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай тоглолт үзүүлж байгаа тоглогчдын нэг бол яахын аргагүй Бразил эр Майкон. Тэгвэл Испанийн эзэн хааны алдарт “Реал Мадрид” клубын удирдлагуудын хараанд Майкон өртөөд байгаа тухай Европын хэвлэлүүдээр шуугиж байсныг баталсан үйл явдал боллоо. Өчигдөр “Интер Милан” клубын эзэн Массимо Моратти, “Реал Мадрид”-ын албаны хүмүүстэй уулзаж энэ талаар ярилцсан байна. Албан бус мэдээгээр бол Майконыг 25 сая еврогийн цалинтайгаар авч, дээрээс нь 35 саяыг “Интер”-т өгч магадгүй байгаа бололтой. Мөн “Реал”, Германы шигшээ багийн хамгаалагч Бастиан Швайнштайгерийг сонирхож байна гэсэн мэдээлэл тархаад байгаа нь үнэний ортой бололтой.