
Австрийн Линз хотноо нэгэн алт мөнгөний дархан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салшгүй нэг хэсэг болсон вувузела бүрээг урлажээ. Тус бүрээ нь цагаан алт болон очир эрдэнэ шигтгэсэн гайхалтай урлагийн бүтээл болсон бөгөөд 21 мянган ам.долларын өртгөөр бүтсэн байна. Клеменц Пойнтер хэмээх алт мөнгөний дархны бүтээлийг Оросын нэгэн бизнесмэн захиалан бүтээлгэсэн байна. Захиалагч бизнесийн хамтрагчдаа бэлэглэхээр тус захиалгыг өгсөн бөгөөд шигшээ тоглолтын үеэр түншдээ бүрээг бэлэглэх гэнэ.
Дашрамд сонирхуулахад, ердийн хуванцар вувузела бүрээ нь Өмнөд Африкт ойролцоогоор зургаан еврогийн үнэтэй байдаг ажээ.