Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, шуурхайлан баталлаа.  Тус төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өмнө нь хэлэлцэх үед нэр бүхий гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан юм байна. Энэхүү саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдээс санал хураахад 85.1 хувийн дэмжлэг авч, уг төслийг баталсан юм. Тодруулж хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанд 45 гишүүн оролцсоноос 38 нь зөвшөөрч 84.4 хувийн саналаар баталлаа. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 87 хувийн саналаар батлав.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авахаа илэрхийлсэн. Гэхдээ зөвхөн Тавантолгойн асуудлаар асууж, тодруулах зүйл байгаа гэсэн учир чуулганы нэгдсэн хуралдаан бусад асуудлуудаар үргэлжилж байна.

Г.Дарь  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж