Ардчилсан нам завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам завсарлага авлаа

Ардчилсан нам завсарлага авлаа
Өглөө 9.00 цагт хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Тавантолгойн орд газрыг ашиглах тогтоолын төслийг хэлэлцлээ.  Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдсаныг Ардчилсан намын зарим гишүүд мэдээгүй, оролцож чадаагүйгээс хэлэлцэж шийдвэрлэсэн санал дүгнэлтийн зарим зүйл заалт дээр санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал,  Хувьцаа авах эрхийг  “Аж ахуй нэгжүүдэд” олгоно гэснийг “Хуулийн этгээд” болгон өөрчилсөн байна. Энэ нь хамрах хүрээг хэт өргөтгөж, тамга тэмдэгтэй, хэдэн мянган төрийн бус байгууллагууд хувь хэмжээгээ авна хэмээн орж ирнэ хэмээн шүүмжилллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Энэ тогтоол Ашигт малтмалын тухай хуулийн дөрвөн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлэн Операторын гэрээ, Хөрөнгө Оруулалтын гэрээг  тус тусад нь хэлэлцэх хэрэгтэй. Техник эдийн засгийн үндэслэл, орд газрын нөөцийг байнгын хороогоор хэлэлцэсний дараа тогтоолыг хэлэлцэх шаардлагатай хэмээв.

Ингээд ойлголтын зөрүү, зарчмын байр суурийг дахин хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж Ажлын хэсгийг дахин нэг хуралдуулья гэсэн горимын санал гаргасан боловч дэмжигдсэнгүй.
Иймд Ардчилсан нам асуудлыг хойшлуулах эцсийн арга болох завсарлага авснаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж