Тавантолгойг хойшлуулах эсэхийг өнөөдөр ярилцана

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Тавантолгойг хойшлуулах эсэхийг өнөөдөр ярилцана

Тавантолгойг хойшлуулах эсэхийг өнөөдөр ярилцана
Тавантолгойн орд газрыг  ашиглах тухай саналыг Засгийн газраас УИХ-д
өргөн барьж, улмаар уг саналыг судлах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл ажлын хэсэг ажлаа тайлагнахад бэлэн болжээ. Өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 

Тавантолгойн орд газарт олборлолт явуулах үндэсний компаниудыг сонгон шалгаруулах асуудлыг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдэх бололтой байна. Харин Тавантолгойн орд газрыг ашиглах төсөлд хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагчдын асуудлыг ирэх намрын чуулганаар шийдэх аж. Учир нь уг асуудлыг яаран шийдвэрлэж таарахгүйг гишүүд хэлж байгаа. Хэрэв өнөөдөр эрхэм гишүүдийн санал нэгдэхгүй бол Тавантолгойг намрын чуулганаар хэлэлцэж магадгүй байна.

Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж