Өнөөдөр төрийн ордонд

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Өнөөдөр төрийн ордонд

Өнөөдөр төрийн ордонд
Өнөөдөр төрийн ордонд Улсын Их хурлын хаврын ээлжит чуулган үдээс өмнө 10 цагаас эхэлж хуралдана.  УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд

2. Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт;

3. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Малын индексжүүлсэн даатгал төслийн нэмэлт санхүүжилт" төслийн санхүүжилтийн хэлэлцээр болон "Малын индексжүүлсэн даатгал төсөл"-ийн хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
4. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Эрчим хүчний төслийн нэмэлт санхүүжилт" төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн сангийн сайд С.Баярцогт танилцуулна.

5.Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай"

7. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд

Мөн 15 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД Дээд боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж