УИХ-ын өнөөдрийн чуулган өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын өнөөдрийн чуулган өндөрлөлөө

УИХ-ын өнөөдрийн чуулган өндөрлөлөө
Үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулганаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ,Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг оруулан хэлэлцэж чуулганаар хэлэлцэхийг нь дэмжих болсноор өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Хэлэлцсэн асуудлаас онцолбол, Байгаль орчны тухай хуулийг өөрчлөхдөө иргэн, төрийн бус байгууллагын нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн зохицуулалт оруулсан байна. Энэ нь Байгаль хамгаалах тухай өмнөх хуулиар зөвхөн Засаг дарга нэхэмжлэл гаргахаар заасан байдаг боловч хууль батлагдсан 2005 оноос хойш нэг ч засаг дарга нэхэмжлэл гаргаагүйгээ байгаагаас энэхүү хуулийг санаачлахад хүргэжээ.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж