Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Paul White
Нийслэлийн метроны ажилтнууд ажил хаясны улмаас Мадрид жинхэнэ тээврийн гамшгийг амслаа. Метрогоор үйлчлүүлдэг 2,5 сая зорчигчид автобус, таксинд суухаар уралдаж, тэр нь дүүрсэн байлаа.
Газар доогуурх тээврийн ажилчдын ажил хаялт нь Европын тээвэрчийнх шиг, тэд цалингийнхаа таван хувийг хасалтыг эсэргүүцэж байгаа юм. Засгийн газрын төлөвлөгөөгөөр төсвийн алдагдлыг багасгахын тулд цалин хөлсийг бууруулж байна.
Метроны ажилчдын хоёр дахь ажил хаялт нь энэ болж байгаа ба хэд хоногийн дараа тэд дахин ажлаа орхих гэнэ. Засгийн газар нь тэддний өчүүхэн бага шаардлагыг хүлээн авсан ч тэдний ажил хаялтыг зогсоож чадахгүй гэдгийг ажилчид мэдэгдэж байна.