“Opozit” хамтлаг цомгийн баяраа хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

“Opozit” хамтлаг цомгийн баяраа хийнэ


Анх дуучин Эгшиглэнтэй хамтран “Амьдралын тоглоом” дуугаараа залуусын танил болсон “Шоо” хамтлаг усанд хаясан чулуу шиг алга болсон. Тэгвэл тус хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ оржээ. “В” продакшнаар овоглож байсан “Шоо” хамтлагийнхан бие даан уран бүтээлээ хийж байгаа аж. Мөн хамтлагийн залуус “Opozit” хэмээн хамтлагийн нэрээ өөрчилжээ. Харин ирэх бямба гаригт буюу долдугаар сарын 3-нд “Opozit” хамтлагийн анхны бие даасан “Микрофон” нэртэй цомгийн өдөрлөг “Hi-Fi Mega Store”-т болох юм байна. Тэдний “Микрофон” цомог 15 дуунаас бүрдэж байгаа бөгөөд цомгийн өдөрлөг 17.00 цагт болох юм. Хамгийн түрүүнд ирсэн хүмүүст шинэ цомгоо бэлэглэх гэнэ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж