Toyota компани гэмтэлтэй моторын талаар анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Toyota компани гэмтэлтэй моторын талаар анхаарууллаа

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани дэлхий даяар зарсан 270,000 автомашиных нь мотор гэмтэлтэй байж болзошгүй талаар өнөөдөр анхаарууллаа. Гэмтэл загварууд дотор “Lexus” багтаж байна. Давхиж байх үед мотор гацаж зогсож магадгүй эрсдэл байна гэж сануулсан ч ийм согогтой автомашинуудыг эргүүлэн татах шийд гаргаагүй байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тус компани дэлхий даяар 10 сая автомашин эргүүлэн татаж засвар хийгээд байна. Саяхан гаргасан судалгаагаар тус компанийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.7 хувиар нэмэгдсэн байна. Гэмтэлтэй моторын тухай мэдээлэл хийсний дараа тус компанийн хувьцааны ханш хөрөнгийн биржүүд дээр хоёр хувиар буураад байна.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж