Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Adam Lambert 29 хүрлээ

"Америкийн шүтээн" телевийн цэнгээнт шоу нэвтрүүлгийн найм дахь удаагийн
оролцогч Adam Lambert этгээд дүр төрх, хүчтэй дуу хоолойгоороо үзэгчид
төдийгүй шүүгчдийг гайхашруулж байсан рокер дуучин Adam Lambert өнгөрсөн
бямба гаригт 29 нас хүрчээ.

Тэрбээр төрсөн өдрөө Холливуудын
H.Wood шөнийн клубт аялан тоглолтын үеэрээ танилцсан шинэхэн найз
залуутайгаа хамт тэмдэглэжээ.

Adam Lambert өнгөрсөн оны зургадугаар сараас "Glam Nation" нэртэй аялан тоглолтоо хийж эхэлсэн ба тун амжилттай өндөрлөсөн юм.

Хумс,
нүдээ хараар будаж, этгээд гаж хувцасладаг түүний "For Your
Entertainment" цомог нь 600 мянган хувь борлогдсон бол "Whataya Want
From Me" дуу нь АНУ, Австрали, Япон, Швед, Сингапур зэрэг орнуудад хит
дууны шилдэг 10-ын жагсаалтыг нь тэргүүлсэн юм.

Adam Lambert
хэдийгээр "American Idol"-д түрүүлж чадалгүй аман хүзүүдсэн ч өөрийн
өвөрмөц төрх, чадалтай хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулж, олон
студи продакшнаас хамтран ажиллах санал авч байсан аж. Түүнийг ижил
хүйстэн учраас түрүүлж чадаагүй, шүүлтэд түүний бэлгийн чиг хандлага
нөлөөлсөн гэсэн хэл ам ч бас гараад амжсан.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж