ТЕГ-аас прокурорт мэдэгдэл хүргүүлжээ | News.MN

ТЕГ-аас прокурорт мэдэгдэл хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

ТЕГ-аас прокурорт мэдэгдэл хүргүүлжээ

ТЕГ-аас прокурорт мэдэгдэл хүргүүлжээ
Тагнуулын ерєнхий газрын дарга Р.Болд Улсын ерєнхий прокурор Д.Дорлигжавт мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ талаар бид Тагнуулын Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад уг мэдээллийг үнэн гэв.

Мэдэгдэлд, “Улсын ерєнхий прокурорын дэргэдэх Мєрдєн байцаах албаны мєрдєн байцаагчид Тєрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар Тєрийн тусгай хамгаалалтын газарт олгосон эрхэнд халдаж, Авлигатай тэмцэх газрын тєв байранд бичиг баримтаа шалгуулахгүйгээр “Танай хууль, дүрэм, журам бидэнд хамаагүй” хэмээн Монгол Улсад нийтээр даган мєрдєж байгаа хууль, журмыг зєрчин нэвтэрсэн нь  цаашид тєрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах танай ажилтнуудыг нэвтрүүлэхгүй байх, холбогдох арга хэмжээ авахад хүргэж болзошгүйг анхааруулъя. Тєрийн тусгай хамгаалалтын газарт хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэн үзэхийг хүсч байна” гэжээ.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж