Уильямсын эгч дүүс хосын төрлөөс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Уильямсын эгч дүүс хосын төрлөөс хасагдлаа

Талбайн теннисний спортыг эзэгнэсэн, өнөө цагийн шилдэг теннисчид болох Венус болон Серена Уильямс нар “Уимбльдон” тэмцээний эмэгтэй хосын төрөлд дөрөвний нэг шигшээд ялагдсанаар тав дахиа дараалан хосын төрөлд “Их дуулга”-ын цом хүртэх боломжоо алдлаа. Аваргаа хамгаалан өрсөлдсөн эгч дүүс ОХУ-ын хослол болох Елена Веснина, Вера Звонарева нарт 3-6; 6-3; 6-4 харьцаатай ялагдсан нь 2003 оноос хойшхи анхны ялагдал нь байв.
Дашрамд сонирхуулахад, Звонарева, Серена нар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд финалд таарах боломжтой, гэхдээ тэд хоёул хагас шигшээгийн учраа ялсан тохиолдолд. Хагас шигшээд орос теннисчин Болгарын Цветана Пиронковатай тоглох бол Серена Чехийн Петра Квитоватай тоглох юм.
Уильямсын эгч дүүс хэдийгээр эхний сетэд төвөггүй хожил авсан боловч дараагийн хоёр сетэд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Ингэснээр Венус энэ жилийн “Уимбльдон”-г бүрмөсөн орхиж байгаа юм. Сануулахад, тэрбээр шөвгийн наймд Пиронковад ялагдсанаар 2006 оноос хойш анх удаагаа цомгүй гэртээ харьж байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж