Т.Ганди сайд Америкт | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Т.Ганди сайд Америкт

Т.Ганди сайд Америкт
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч сарын 28-нд эхэлсэн АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулганд оролцож байгаа билээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас уг чуулганы тухай мэдээ ирүүллээ. Өндөр хэмжээний чуулга уулзалтын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн үгэндээ дэлхий дахин санхүү, эдийн засаг, хүнс болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хямралтай тулгарч байна.  Энэ цаг үед Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ эргэн харж, цаашид хийх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлоод, 2015 он гэхэд ядуурлыг 15 хувиар бууруулах боломж байгааг цохон тэмдэглэв. Юуны түрүүнд ажлын байр бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах болон эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийхийг бүх улс орнуудад уриалж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганаар баталсан тогтоолын дагуу НҮБ-д Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн нэгдсэн нэгжийг бий болгох, улмаар энэхүү асуудлаарх Засгийн газар хоорондын ажлын хэсгийн яриа хэлэлцээг дэмжин ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Уулзалтад оролцож байгаа манай төлөөлөгчид “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сэдэвт үндэсний сайн дурын илтгэлүүдийг танилцуулж буй Сайд нарын хянан хэлэлцэх бага хурал болон Хөгжлийн хамтын ажиллагааны форумд оролцож байна. Мөн өнгөрсөн сарын 29-ны өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан “Дэлхийн ажлын байрны пакт: Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхижуулах замаар хямралыг гэтлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон байна. Энэ өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан “Зөвшилцлөөс үйл ажиллагаанд: ХАА-д хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сэдэвт уулзалт болон НҮБ-ын ДОХ-ын сангаас зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, охид, жендерийн тэгш байдал ба ХДХВ/ДОХ” сэдэвт дугуй ширээний уулзалтуудад оролцжээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди өнгөрөгч сарын 30-нд Хөгжлийн хамтын ажиллагааны ажиллагааны форумын “2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтод хүрэх нь: Хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлж, Австралийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулган маргааш өндөрлөнө.

П.Наран

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж